Б.Батмэнд: Миний өчүүхэн амжилтыг олж харж, үнэлсэнд талархаж байна

Zuv.mn
3 цаг 47 минутын өмнө

Жүжигчин Б.Батмэнд өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналаа гардан авлаа. 


Тэрбээр "Монгол төрөөс миний өчүүхэн хийсэн бүтээснийг үнэлж, ийм сайхан медалаар шагнасанд баярлалаа. Кино зураг авалтаар Хөвсгөл аймгийн Ханх суманд явж байхад дуудаж, гэнтийн үйл явдал тохиолоо. Намайг илүү олон зүйлийг хийж бүтээгээрэй гээд энэ шагналыг өгсөн байх.

 Би Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаад сүүлийн үед кино урлагт өөрийн авьяас чадвараа сорьж байгаа. Урлагт ажиллаад гуч гаруй жил болсон байна.  

 Энэ гавьяа шагнал бол өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж би боддог. Өдий зэрэгт хүргэж өгсөн ааж ээж, ачлалт багш нартаа баярлалаа.

 Ерөхийлөгчийн зүгээс цаашдаа олон шагналыг хүртэж, төрдөө үргэлж хайрлагдаж яваарай гэж хэллээ. Төрөөс өгсөн шагнал болгонд би хүндэтгэлтэй хандах болно. Монгол төрийн заяа буян үргэлж түшиж өөдөө байх болтугай" гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна