“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ


Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд “Жи тайм корпорейшн” ХХК-ийн Э.Оюунчимэгт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болохоор товлогджээ.

“Жи тайм корпорейшн” ХХК нь нийт  12 365 иргэнийг 27 965 хөтөлбөрт элсүүлж, 25 тэрбум 801 сая 307 мянган төгрөгийн хохирлыг нийт 11 398 иргэнд учруулан залилангийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.100
    2021/04/28

    т.тэргэл мундаг байна!! энэ хэрэг дахин амилжээ..

    Хариулах
  • 103.29.144.250
    2021/04/15

    ямар их уддаг юм бэ,Хурдан шийдээч мөнгөө авмаар байна,

    Хариулах
  • 202.126.88.42
    2021/04/14

    мөнгөө авмаар ба

    Хариулах
  • 64.119.17.95
    2021/04/14

    Мөнгөө аваая

    Хариулах