Х.Ариунаа: Иргэдийн амь насыг Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, бусад дарга аврахгүй ээ, ЭМЧ нар л аварна

2021/04/20

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү? гэсэн асуудал дээр хэвлэлийн хурал хийж, Коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээлэл хийлээ. Уг хуралд PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохогдоод байгаа эмч нарын төлөөлөл оролцсон юм.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Сонгуулийг хойшлуулсан ч яадаг юм, Монгол хүний амь нас нэг дүгээрт байна

Цар тахлын үеэр ажил албаа гүйцэтгэж яваа эрүүл мэндийн салбарынханы нөхцөл байдал маш хүнд байна. Өөрийн биеэ хайхрахгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид маань өөрсдөө өвддөггүй хүмүүс биш шүү дээ.
Жишээ нь, Нэг хаалга- нэг шинжилгээгээр хаврын хавсаргад явсан эрүүл мэндийн салбарынхан дотуураа нимгэн хувцас дээр хамгаалалтын хувцас өмсөөд явахад Нуруунаас хөлрөөд, хайраад бид нар өөрсдөө өвдчихлөө гээд ирж байсан. 

Хөл хорио тогтоочихсон, гадуур ямар ч хоолны газар байхгүй, ихэнх эмнэлэг хоолны газаргүй, энэ хүмүүс хоол ундаа идэхгүйгээр өдөржин хамгаалалтын хувцсаа нэг л өмссөн тайлахгүй, өөрсдөө өвчин авчихна, гэр орныхондоо, хүүхэд, хань ижилдээ халдвар дамжуулчихна гээд өдөржин хоосон гүйж байгаад орой ажлаа тарахад л нэг хамгаалалтын хувцсаа тайлж, хоол ундаа идэж байна. Бодит байдал ийм л байна.

Монголын гурван сая хоёр зуун мянган хүний амь насыг хамгаалах ажлыг Ерөнхийлөгч хийхгүй ээ, Ерөнхий Сайд хийхгүй, салбарын сайд дарга нар хийхгүй, аврахгүй. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид л амийг нь аварна. Үүнд та нар итгээрэй, ард түмэн минь эрүүл мэндийн салбарынханд баяр талархал илэрхийлж чаддаггүй юм аа гэхэд битгий элдэв үгээр хэлээч, амгалан тайван ажлыг нь хийлгэх нөхцөлөөр хангаж өгөөч гэдгийг холбооныхоо нэрийн өмнөөс уриалж байна.

Төрийн түшээд маань салбарынхаа мэргэжлийн хүмүүсийн үгийг, саналыг сонсдог байх хэрэгтэй. Бидэн дунд эрдэмтэн, докторууд байна, олон жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчнүүд байна. Яагаад энэ хүмүүсийнхээ үгийг сонсохгүй байгаа юм бэ? Өнөөдөр бидэнд сонгууль чухал биш ээ, сонгуулийг хойшлуулсан ч яадаг юм. Монгол хүний амь нас нэг дүгээрт байна.
Эрүүл Мэндийн Яамны сайд аа та, салбарынхныхаа нэр хүндийг сэргээх, цалин хөлсний асуудал дээр УОК-ын даалгаврыг үг дуугүй биелүүлэх биш, энэ салбарынхаа дуу хоолойг эхлээд сонсооч. Эндээс гарч байгаа саналыг цаашаа уламжилж ахиц гаргаж хурдтай байгаач ээ гэдгийг шаардаж байна. хэмээсэн юм.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.179
    2021/04/21

    Эрдэмтэд ч аврахгүй

    Хариулах
  • 103.26.194.176
    2021/04/21

    Эмч нарын ачаалал хүнд байгаа нь үнэн. Манай арл иргэд өөрсдөө ямарч хариуцлагагүй, ухамсаргүй аашилж байхад энэ өвчнийг яаж зогсоох вэ дээ. Хүн болгон дор дороо хичээх хэрэгтэй байна шүү дээ. Учраа мэдэх Улсын баатар, Гавъяат малчин Даваахүү л гэхэд Хэнтий, Дорнод 2 аймагт өвчин тараачихлаа шүү дээ

    Хариулах
  • 103.26.194.176
    2021/04/21

    ҮНЭН. ТЭР УОК ын дарга нар ХӨСҮТ ийн эмч нарыг дарамталдагаа болих хэрэгтэй. Амарсайхан гэч шадар яагаад эмч нарыг загнаж дарамтлаад байгаа юм вэ? Бас нэг хүчирхийлэгч үү? Тэр авгайгаа л хууль, журам баримтлуулаач.

    Хариулах
  • 202.55.188.81
    2021/04/21

    Kovidiin surgaar ulsiin baatar boloh gej eliirch baihiin orond haldvar tarhahaas yaj sergiileh ajlaa tuluvluhgui yasan ym. UE iin darga Ariunaa geh 3 uruu bair muruudsen ulguchin bas yu ve.

    Хариулах
    • 174.209.37.108
      2021/04/21

      chamd yun taalagdahgui bna unen ugiig changa helheer hudlaa sonsogdood bnuu chamd... chi harin chimeeguihen shig bj bgaad mongolchuud uheed duushaar ter 3 uruu bairaa olj avaad jargaarai daa...tumsugnuusuu jijighen tarhitai novsh mini oilogsonuu oilogson bol hariu bicheerei za...

  • 192.82.73.146
    2021/04/20

    Тийм шдээ. Манай томчуул Covid-19-р улс төржөөд сандал ширээ албан тушаалын төлөө үхлээл дээ. Энэ өвчинтэй тэмцэж шуурхай арга хэмжээ авч чадахгүй болохоор өөр хоорондоо нам бүлэглэл гээд тэмцэх тэмцлээ зогсоомоор юмдаа. Эцсийн эцэст эмч сувилагч эмнэлгийн ажилтнууд л энэ тахалтай амь амьдралаа золиослоод тэмцэж байгаа. Эмч нартаа урам хайрлацгаая хүмүүсээ!

    Хариулах
  • 139.5.216.131
    2021/04/20

    үнэн шүү дарга нар аврахгүй эмч сувилагч асрагч жолооч гээд л эмнэлгийн ажилтан нар л аварна. Тэднийгээ бид хайрлах учиртай. халамж, илүү цаг өгөх хэрэгтэй.

    Хариулах
    • 202.55.188.81
      2021/04/21

      Hutsdag novsh.

  • 150.129.142.242
    2021/04/20

    Эмч ,ажилчдын ажил хүнд хэцүүг ойлгож байгаа. Гэхдээ тоон дотор үсэг гэдэг шиг ухамсаргүй, мэргэжлийн ёс зүй байхгүй хүнд сурталтай зарим эмч ,сувилагч нараас болоод хүмүүс бухимдаж байна шүү дээ. Хандлагаа өөрчил өө.

    Хариулах