Шуурхай: Энэтхэгээс авчрах 219 ламхайн зардлыг төрөөс хариуцахаар боллоо

2020 оны 06 сарын 01

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг ХНХ-ын сайд С.Чинзориг сайд танилцуулж байна.

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж Монголын хүүхэд багачуудтай холбоотой хоёр чухал шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, одоогоос 42 жилийн өмнө хүүхдийн "Найрамдал" зусланг байгуулж байсан түүхтэй.  Монгол улсыг сурталчилахад чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.  Хөвсгөл далайн байгалийн цогцолборт олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг баталлаа. Нийт 502 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Монголын өв, зан заншилыг дэлхий нийтэд сурталчилан таниулахад чухал нөлөөтэй байна.

Хоёрдугаарт, Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор Засгийн газраас тогтоол гарган шийдвэрлэлээ. Энэтхэг улсад Гомон дацанд 357 ламхай нар сурч байгаа гэх мэдээлэл бий. Эдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Энэ дацангаас зургаан км зайд коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл бий. Иймд өнөөдрийн хуралдаанаар тэднийг богино хугацаанд тусгай үүргийн онцгоцоор авчрах шийдвэр гаргалаа.

Эх орондоо ирсэн хүүхдүүдийг тусгаалалтын байранд 21 хоног тусгаарлана. Ингэхэд нийт 230 сая төгрөг гарах юм. Үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахыг ХНХ-ын сайдад даалгалаа.

Мөн унааны зардлыг тал, талаасаа нийлүүлж гаргахыг зохион байгуулах нь зүйтэй" гэлээ. 

Сэтгэгдэл (4)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 02
58.109.221.157
zochin

songuuli duhuhuur bugdiig l tur daadag boloh ni Etseg eh Gandan hiid geed l baigaa Tur urduur ni orood uls tur hiih hereggui

2020 оны 06 сарын 02
182.160.37.249
ӨА

ЗАСССССССС ҮХЭР ЮМДАА ЁТОЙ. ААВ ЭЭЖ НЬ ГЭЭД ХҮМҮҮС БАЙГА БИШҮ. ШУДРАГА АЙЛДА. ТЭГВЭЛ ТӨР ХУВИЙН СУРГУУЛИЙН БҮХ ТӨЛБӨРИЙГ НЭГ УДАА ДААЧИЛДАА. БИТИ ИНГЭЖ АЛАГ ҮЗЛДЭ

2020 оны 06 сарын 02
202.21.108.142
Дорж

Боль л доо.

2020 оны 06 сарын 02
202.55.188.43
Элдэв

Одоо энэ лам мам гэхээ болимоор юм.