БНСУ-ын Emart Inc компанийн PL брэнд болох No Brand Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь салбараа Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Модны 2-т байрлах Түндэмүнд албан ёсоор нээлээ.
No Brand нь 2026 оны долдугаар сард Монгол дахь анхны салбараа Яармагт нээсэн билээ. Хоёр дахь салбараа нээснээр No Brand-ийн үйл ажиллагаа дараагийн шатанд гарч, хэрэглэгчдэд хүрэх хүртээмж улам нэмэгдэж байна.
Шинээр нээгдэж буй No Brand Модны-2 салбар нь Баянгол дүүргийн хэрэглэгчдэд No Brand-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ойроос, тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
No Brand нь брэндийн нэр, зар сурталчилгааны нэмэлт зардлаас илүү бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчид хүрэх бодит үнэ цэнд төвлөрдөг брэнд юм.
Хүнс, амттан, ундаа, ахуйн хэрэглээ, гал тогоо, ариун цэвэр болон өдөр тутмын хэрэгцээний олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгож, хэрэглэгчдэд энгийн, чанартай, ухаалаг сонголт хүргэхийг зорьдог.
Нээлтийг тохиолдуулан 2026.10.2-7-ны өдрүүдэд тусгай урамшуулал зарлаж, 68,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 5,000 хэрэглэгчид 30л No Brand эко тор, 108,000₮-с дээш худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150л “МОНГОЛ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ЭКО ТОР”-ыг бэлэглэнэ.
Байршил: No Brand Модны 2 салбар Баянгол дүүрэг, Модны 2, Түндэмүн,
Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчим буюу хуучнаар 7-р төвийн орчимд байрлаж байна
No Brand — Таны хэрэгцээнд нийцүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна