​ “БАКУ 2026”: Өнөөдөр барилдах О.Уранбаяр, Л.Сосорбарам, Т.Ариунзаяа нарын оноолт

Х.Батсайхан
35 минутын өмнө

Азербайжаны Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. 

Эдгээр жингүүдэд манай улсаас ОУХМ О.Уранбаяр, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Т.Ариунзаяа нар барилдана.  

Бөхчүүдийн оноолтыг хүргэе.  

 

73 кг

 

ОУХМ О.Уранбаяр Д хэсэгт эхний тойрогт Испанийн Антон Шухайлиевтай таарчээ. Түүнийг ялбал Арабын нэгдсэн Эмиратын Махмадбек Махмадбековтой барилдана. Ялаад гараад ирсэн тохиолдолд Молдав, Румын, Гамбийн аль нэгтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах сугалаа татсан байна.    

 

57 кг

 

ОУХМ Т.Ариунзаяа Б хэсэгт Финландын Пихла Салонентай таарсан. Ялбал Израилийн Тимна Нельсон-Левитэй барилдах сугалаа гарсан байна.  

ОУХМ Л.Сосорбарам Д хэсэгт эхний тойрогт Бразилийн Жессика Лиматай таарсан. Хожвол Бельгийн Мина Либертэй барилдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна