Б.Янжмаа: ДЭМБ-аас COVID-19 халдвар оргил үедээ хүрэх харааахан болоогүйг анхааруулсан

2020 оны 06 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. Бразил улсад 12 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт 623 хүн барж, 280 мянга гаруй хүн халдвартай байна. ОХУ-д даваа гарагт  есөн мянга гаруй хүн шинээр өвдсөн. Зарим үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээж эхэлсэн байна. ОХУ-д Аривфавир эмийг эмчилгээнд нэвтрүүлнэ гэсэн.

Нийт халдварын тоогоор Энэтхэг улс долдугаарт бичигдэж байна. Иранд халдвар буурахгүй эрчимтэй нэмэгдсээр байна. БНСУ-д өчигдөр 38 шинэ тохиолдол болон нэг нас баралт бүртгэгдсэн. Сургуулийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаа. ДЭМБ-аас COVID-19 халдвар оргил үедээ хүрэх харааахан болоогүй байна гэж анхааруулж байна. Халдвараас сэргийлэх хамгийн найдввартай арга нь хүнээс зайтай байх, гараа сайтар угаах, бохир гараа нүүрэнд хүргэхгүй байх зөвлөмжийг хүргэжээ. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 02
202.21.104.2
Зочин

Тэгвэл энэ цонх үеийн ашиглаад гадаадад гацсан иргэдээ яаралтай авчраач ээ! Суугаа оронд нь халдвар ихээр дэгдэх юм бол Монголд ч гэсэн эрсдэл нэмэгдэнэ. Мэдээжийн хэрэг хүнээ харийн нутагт нохой шиг хаяхгүй л байлгүй дээ. Монголын төр засаг иргэдээ ялгаварлан гадуурхаж, боломж байсаар атал эрсдэлд оруулж, амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээр нь хохироох юм бол Монголын иргэд ОУ-ын шүүх, НҮБ, Хүний эрхинй хороонд хандах болно. Монголын төр, тэр тусмаа улстөрийн шалтгаанаар иргэдээ аваагүй, эрсдэлд оруулсан төр засгийн удирдлагыг шүүхэд өгөх болно! гэж группууд дээр бичиж бн! Иргэн бүр тэгш эрхт