Конго улсад КОРОНА болон ЭБОЛА вирусийн халдварын дэгдэлт нэмэгдэж байна

2020 оны 06 сарын 02

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад Эболавирусийн тахал дэгджээ. Тахалаар есөн хүн өвчилж, 4 хүн нас бараад байгаа юм. Конгын зүүн нутагт Эболавирусийн тахал тархаад байсан бол бүс нутгаас 1000 гаруй километр зайд оршдог Мбандака хотод мөн гарчээ. Хот руу вакцин, эмийг нэн даруй илгээсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Э.Лонгондо мэдээлэв.

Одоогоос хоёр жилийн өмнө тус хотод Эболавирусийн тахал дэгдэх үеэр 33 хүн нас барж, 21 нь эдгэрч байжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тахалтай тэмцэхэд нь туслахаар мэргэжлийн багийг Конго улс руу илгээхээр болсон байна. Конгын зүүн нутагт 2018 оны наймдугаар сард дэгдсэн тахалд 2,280 хүн нас бараад баржээ.

Сүүлийн 42 хоногийн турш нэг ч халдварын тохиолдол илрэхгүй бол тахал албан ёсоор зогссонд тооцдог байна. Гэвч дээрх хугацаа дуусахад ердөө гурван хоног дутуу байхад дөрөвдүгээр сарын 10-нд халдварын шинэ тохиолдол илрэв. Тэр үеэс хойш дөрвөн хүн нас барж, хоёр хүн эдгэрээд байгаа. Тахлын дуусах хугацааг тавдугаар сарын 14-нөөс дахин тоолж эхэлжээ.

Конго улсад Корона болон Эбола гэх хоёр вирусийн халдвар тахал гарч байгаа юм. Эбола нь хүний биеийн шүүрлээс дамжин халддаг байна. Тухайлбал, шүлс, цус, үрийн шингэн гэхчилэн хүний биенээс гарч буй бүх шингэнээр дамжин халддаг вирусийн халдвар аж. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.