НАБТГ: Яармагийн 63 дугаар сургуулийн орчинд мод тарьлаа

С.Гандэлгэр
2021/05/15

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021,05,15/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид, Иргэний Нисэхийн Үндэсний төвийн аюулгүй байдал хамгаалалтын албаны  хамт олонтой хамтран Яармагийн 63 дугаар сургуулийн орчин тойронд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 200 ширхэг суулгацыг тарьлаа. Тус 63-р сургууль нь Хан-Уул дүүргийн 1-с 16-р  хороодын  хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг сургаж, тусгай хэрэгцээт боловсрол олгодог  сургууль юм.

Ой мод нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг өөртөө хамгийн ихээр шингээн авч агаарын бохирдлыг бууруулдаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Мөн нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэж усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гээд модны ач холбогдол маш их.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.


НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна