Сонгуулиар урлагийн тоглолт зохион байгуулсан ИТХ-ын даргыг 20 сая төгрөгөөр торгожээ

2020 оны 06 сарын 29

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ. 

Дашрамд дуулгахад Сонирхуулахад, өнөө жилийн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар Сонгуулийн хууль зөрчин, эгүүлэн татах үндэслэл мөн гэж тус аймгийн иргэд СЕХ-ны гадна жагсаад буй юм.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.