ЗАРЛАГДСАН ДАЙНЫ ОРШИЛ: Москва, Бээжингийн тохирсон, Төв Азийг "вакуумжуулах" төлөвлөгөө


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар сарын өмнө Москвад уулзалт, хэлэлцээр хийхдээ манай улсад хамааралтай нэг чухал шийдвэр гаргажээ. Тэр нь, 2022 оны хоёрдугаар сард В.Путин БНХАУ-д айлчлах үеэр Бээжинд айлчлах үеэр тунхагласан “Төв Азийн улсуудаас гуравдагч улсын ашиг сонирхлыг шахах, оруулж ирэхгүй байх” тохироогоо дахин нотолж, эрчимжүүлэхээр санал нэгдсэн явдал байв.

Хоёр удирдагч "Шинэ эринд орох гэж буй иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх тухай" улс орнуудын хамтарсан мэдэгдэл гэгчийг Москвад гаргасан бөгөөд тус мэдэгдэлд Төв Азийн бүс нутгийн асуудлыг тус тусад нь авч үзжээ.

Талууд Төв Азийн улс орнуудын тусгаар тогтнол, үндэсний хөгжил цэцэглэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд харин “өнгөт хувьсгал” импортлох, бүс нутгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн онцгойлон дурьдсан байна.

Дээр дурьдсан, 2022 оны буюу эхний мэдэгдэл нь Бээжингийн өвлийн олимпын үе бөгөөд ОХУ Украинд цэргээ хараахан оруулаагүй үе байв. Олимпын наадам хоёрхдугаар сарын 4-нд нээгдэж, 20-нд хаагдсан, ОХУ 21-нд нь Украин руу цэргээ оруулсан байдаг.

Энэ нь ОХУ Украинд цэрэг оруулах эсэхээ БНХАУ-тай зөвчшилцсөн, түүнчлэн цаашдын үр дагавар нь юунд хүргэх болохыг бүрнээ ухамсарласан бөгөөд Төв Азийн улс орнууд үүнд онцгой байр суурь эзлэхийг харуулсан. Тодруулбал, ОХУ баруунш, БНХАУ урагш аян дайн хийх маагадлалтай бөгөөд ийм үед улс үндэстний дотоод эв нэгдлээс гадна хил хязгаар чухал байдаг.

ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайн эхлүүлэхдээ Финландыг хүчээр төвийг сахиулсан нь үүний жишээ. Энэ жишгээр хоёр улс хил хязгаараа түвшитгэх ажлыг идэвхийлэн хийх болсон ба хоёр улстай хоёулантай нь хиллэдэг улсууд үүнд онцгой чухал үүрэгтэй байв. Тэд хамтын ажиллагаа, хамтарсан төслүүд, хөрөнгө оруулалт амлаж, хариуд нь гуравдагч улс орны ашиг сонирхлыг шахах, орж ирэхээс сэргийлэх агуулгатай хууль, эрхзүйн орчин бүрдүүлэхийг шаардав. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хамтарсан төслүүд, тэр дундаа дэд бүтцийн төслүүд эхлүүлэхээр яриа хэлэлцээр эхлүүлэв /Манайхаас бол их хэмжээний нүүрс худалдаж авсан/.

Энэ ажил 2022 оны хоёрдугаар сараас хойш буюу хоёр удирдагч Төв Азийг “ваакуумжуулах” төлөвлөгөө зурснаас хойш Төв Азийн улсуудад хийгдэж дууслаа. Чөлөөт хэвлэлийг санхүүгээр хавчих, хаах, ТББ-уудад гаднын санхүүжилтийг хориглох, хязгаарлах агуулгатай хуулиуд батлагдлаа. Гуравдагч буюу АНУ, барууны үзэл санааг тээгч, ашиг сонирхлыг нь оруулж ирэх магадлалтай улстөрчдийг шахах ажиллагаа эхлүүлсэн. Манай Улс ч яг энэ жишгээр явав. Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, гаднын санхүүжилтийг үндсэнд нь хаалаа. 2022 оны Төсвийн хэмнэлтийн хууль батлахдаа дунд нь сонин хэвлэлийг хавчуулж, байгууллага сонин захиалах боломжгүй болгон амьдрах боломжийг нь багасгав. Эсрэгээрээ “Үнэн” сонин захиалсан байдлыг төрийн алба хаагчийн ажлын үр дүн тооцох нэг шалгуур болгожээ.   

Тэр үед Төв Азийн улсуудад юу болсон бэ гэхээр, дотооддоо үндэсний эв нэгдлээ хангасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь хийчих боломжтой байсан ч хийгээгүй, ард түмний хүссэн, нийгмийн захиалга болсон ажлуудыг хийсэн. Хоёр хөршөөс тогтоон барих зарим нэг механизмаа сулруулсан ч байх магадлалтай. Казахстан “Самрук Казын” баялгийн сангаасаа иргэддээ хүртээх хэмжээг нэмэгдүүлсэн. Зарим нэг улсын дарангуйлагч удирдагч цөвүүн цагт ард түмний эсэргүүцэл арай бага байгуужин хэмээн хүүдээ суудлаа шилжүүлсэн тохиолдолдол хүртэл гарсан.  

Төв Азийн улсуудын хувьд ч тэр, Монголын хувьд ч тэр хоёр хөрш нэгэнт хамтын ажиллагаа санал болгож, хариуд нь тогтвортой байдал шаардаж байгаа бол бид түүнийг нь өгөх нь зүй. Харин дотоод эв нэгдлээ хэрхэн хангах вэ гэдэг нь бидний шийдэх гол асуудал. Эрх баригч намын дотор гарсан хагарлаас болоод энэ ажлууд бага зэрэг удааширсан ч манайх үндсэндээ гол хуулиудаа батлаад авсан. Цөвүүн цагт олон ургальч үзэл гай болно гэж үзээд Эрүүгийн хуульдаа хүртэл тусгайлсан заалт оруулсан. Хуулийн сайдын “Монголд Боко харам шиг бүлэглэл үүсэхэд ойрхон байна” гэсэн анхааруулгатай ярилцлага ч бий. 

ОХУ, БНХАУ хоёр, дэлхийг ноёрхохын төлөө тэмцэлд шамдаж буй хоёр их хамтрагчид ийнхүү Төв Азийг үндсэндээ цэгцэлсэн ч тэднээс хамгийн асуудалтай нь Ардчиллын баянбүрд гэгддэг, АНУ-ын үзэл санаагаар 30 жил явчихсан Монгол. Монголын хувьд, шинэ нөхцөл байдалд чухам ямар хариу үйлдэл үзүүлэх нь оньсого хэвээр байна… 

Үргэлжлэл бий…



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.175
    2024/04/26

    Хоёр хөршөө зүхэж байгаа бол ТТА ӨӨРӨӨ 2 ЧИХ ЭЭ ТАСЛАЖ ХАЯ, . ХОЁР ГАРАА ТАЙРЧ ХАЯ, , ХОЁР НҮДЭЭ УХАЖ ХАЯ

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/04/26

    NAAD 2 NOSHNUUD CHIN ALHAM ALHAMAAR L AHIAD BH SHIG BNA . ENE GAITAI ARDIIN NAMIIN KOMMUNIST ZUUNII HYALHASUUD BAS L AYULTAI SHUU

    Хариулах
  • 78.243.142.21
    2024/04/25

    Адгийн хоёр хөрш

    Хариулах