Н.Алтанхуягийн хоёр дахь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хоёр дахь нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Захиргааны хэргийн  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү нэхэмжлэлийг эргэн сануулахад, Н.Алтанхуягийн зүгээс  Сонгуулийн ерөнхий хороо, Сонгуулийн ерөнхий хорооны шуурхай хуралдаанаас томилогдсон Ажлын хэсэгт тус тус холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт, түүнд холбогдох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан СЕХ-ны  Ажлын хэсгийн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэсэн юм. 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.157
    2021/05/22

    Алтанхуяг ингэж өөрийн нэр нүүрийг баастай хольж байх ч гэж дээ.

    Хариулах