Д.Нямхүү: Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

2020 оны 07 сарын 28

Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллээ хийлээ. /2020.07.28/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.

Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол нэг, Беларус, ОХУ-ын иргэн 4 хүн эдгэрлээ. Монголд 289 тохиолдол батлагдсанаас 222 иргэн эдгэрлээ. Эмчилгээнд 67 хүн байгаагаас хүндэвтэр 5 хүн байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.