Допинг хэрэглэсэн Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар уучлал хүслээ


Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үеэр улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-орших нараас допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ жилийн хүй долоо худагт болж буй 100 жилийн ойн барилдааны дундуур тэд бөх сонирхогч нийт үзэгчдээс уучлал гуйн ёсоллоо.

Өмнө жилийн бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодисууд илэрсэн. Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-оршихын шинжилгээнд тус тус хоритой бодисууд илэрсэн байдаг.

МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргэгтэй. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.147.158.97
    2021/08/17

    Buhchuud gesen hugiin garuud bas bnaa bn

    Хариулах
  • 202.126.89.51
    2021/08/16

    бөх өө гэж...элгийн авах юм аа...ингээд уучлалт гуйгаад л...цайрах уу...

    Хариулах