Архи, тамхинаас гарахыг хүссэн хүмүүст зориулж цахим үйлчилгээг бий болгоно

Өчигдөр 10 цаг 34 минут

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи, тамхины эсрэг аяны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, хорт зуршилгүй залуу гэсэн цахим үйлчилгээг бий болгож архи тамхинаас гарахыг хүссэн хүмүүст туслаж байгаа аж.

ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ: 

Тэрбээр " Мэргэжлийн сэтгэл зүйч, наркологийн эмч нартай хамтран 24 цагаар зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. 1800-1893 дугаараар дамжуулан зөвлөгөөг өгнө. Энэ нь архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ юм.

Та архи, тамхианаас гарахыг хүсвэл гурван төрлийн үйлчилгээг авах боломжтой. Тодруулбал, 24 цагаар зөвлөгөө авч, ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээнд орж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүлсэн" гэв.

Дэлхий нийтэд нэг өдөрт гурван сая хүн архинаас болж бардаг. Мөн хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болдог.  Өсвөр насны хүүхдүүд тамхинаас болж олон эрсдэлд ордог байна. Манай улсад ч гэсэн энэ асуудлыг авч үзэх цаг нь болсон.

Наркологийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор: 

Энэ ажлын хүрээнд 100 залууг хорт зуршилгүй болгоно. Өнөөдрийн байдлаар 30 орчим залуу эмчлэгдсэн. Манай эмнэлэгт жилд 2,000-2,200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Үүнээс 98 хувь нь ямар нэг байдлаар архины хамааралтай байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.23
    6 цагийн өмнө

    nuhur olon jil uuj arhinii hamaaraltai bolson svvldee setgetsiin asuudaltai bolood bna uuruu garah sonirholgvi iim hvniig albadan emchlvvlj boloh uu

    Хариулах