Л.Энхсайхан: Дотуур байрны оюутнууд хариуцлагатай байх нь чухал


Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хуралдаан боллоо. Яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Хичээл эхлэхээс өмнө халдварын давлагаа эхэлчихлээ. Иймд иргэд халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй" гэв.

Мөн ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Дотуур байранд амьдарч байгаа оюутнууд хариуцлагатай байх нь чухал. Халдвараас сэргийлэх дэглэмийг сайн баримтлах ёстой. Тухайлбал, унтахдаа толгой-хөл гэдэг журмыг баримтлах, өглөө, орой хоолойгоо содтой уусмал, жамц давстай уусмалаар сайн зайлах гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй.  

Үүнээс гадна өөрийн хэрэглэсэн гар утас, цахим компьютер, бусад эд зүйлсээ өдөр бүр тогтмол арчиж цэвэрлэх шаардлагатай. Мөн оюутнууд завсарлагааны үеэр олуулаа ярилцахгүй, тамхи хувааж татахгүй, ус ундаа уухдаа нэг амаар олуулаа уухгүй байх хэрэгтэй" гэж тэрбээр зөвлөлөө. 

Мөн дундаа хэрэглэдэг эд зүйлийг аль болох хэрэглэхгүй байх нь халдвар тархахгүй байх үндэс болдог. Үүнээс гадна гар угаах дэглэмийн дагуу дор хаяж 30-40 секунд угаах ёстой. Энэ нь энгийн боловч туйлын чухал зүйл гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна