Коронавирусийн улмаас улсын хэмжээнд нийт 924 хүн нас баржээ


Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, нийслэл хотод 571, орон нутагт 1,851 бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-60 гаруй насны нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна. Харин улсын хэмжээнд 12,802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна