"МИАТ-ын тийзний зардлын 16.3 хувийг зар сурталчилгаа, ном зэрэг шууд бус зардал эзэлж байжээ"

2020 оны 10 сарын 12

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу  МИАТ компанийн ажилтай танилцаж, хяналт шалгалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Батцэцэг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс “тусгай үүргийн нислэгийн тийзний тариф үнэтэй байна” гэх гомдлын дагуу “МИАТ” ТӨХК-иас гүйцэтгэж буй тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл тус бүрийн үнэ тарифыг хянан шалгаж дууслаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК 2020 оны 3 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд нийт 11 чиглэлд 58 удаагийн тусгай нислэг үйлдсэн бөгөөд гадаад улсаас Монгол улс руу 17445 зорчигчийг тээвэрлэсэн байна.

 Уг тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэхдээ байнгын  нислэг үйлддэг чиглэлүүд нь өмнөх батлагдсан тарифыг мөрдөж байгаа бол шинэ чиглэлүүдэд нислэгийн зардлаас хамааруулан шинэ тариф тогтоосон байна. 
Тусгай үүргийн шинэ чиглэлийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэх, нисэх буудлын газрын үйл ажиллагааны зардал, нислэгийн зөвшөөрөл авах, шатахууны зардлууд нь жирийн үеэс үнэтэй байгаа тул тийзний үнэ өндөр дүнтэй гарсан байна.

Тиймээс шууд зардлыг багасгахаас илүү шууд бус зардлыг хэмнэх боломжтой байна. МУ-ын мөнгөн тэмдэгт нь олон улсад хөрвөдөггүй валют учраас холбогдох, дүрэм, журмын дагуу зорчигчийн тарифыг Ам доллараар тооцсон бөгөөд 2019 оны 9 сарын 1–ний өдрөөс 2020 оны 8 сарын 1-ний өдрийн байдлаар Монгол банкны албан ханшийг бүртгэж үзвэл 1 ам доллар 6,5 хувиар өссөн байдалтай байна. Гэвч “МИАТ” ТӨХК 2020 оны 3-6-р сарын хугацаанд 10 чиглэлд 29 удаагийн тусгай нислэг үйлдсэн. Энэ тусгай үүргийн нислэгийн зардлыг шууд ба шууд бус зардал гэж авч үзэж байна

Ном, гарын авлагын зардалд: 753,000₮-4,400,000₮

Бизнес лоунжийн зардалд: 29,000₮-152,000₮

Бусад зардлын ангилалд: 39 сая төгрөгийг тус тус тусгасан байна.

Тухайлбал: Xамгийн ойрын нислэг болох УБ-Сөүл-УБ чиглэлийн нэг 1 удаагийн нислэгийн зардлыг авч үзэхэд: Шууд бус зардалд

Зар сурталчилгааны зардал -242,000₮

Ном гарын авлагын зардал-754,000₮

Бизнес лоунжийн зардал-72,000 ₮

Бусад зардалд 39 сая төгрөгийн зардал тусгасан байгаа нь УБ-Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгийн нийт зардлын 16,3 хувийг эзэлж байна.

Мөн МИАТ ТӨХК –иас ойрын зайн нислэгт хоол өгөхгүй байгаа гэж мэдэгдсэн боловч нислэг тус бүрийн шууд болон шууд буй зардлуудад хоолны зардал гарсан байна” гэв.

Иймд дээрх шууд болон шууд бус зардлуудад давхардан туссан зардлууд болон шууд бус зардалд багтаж байгаа зар сурталчилгааны зардал, ном, гарын авлагын зардал, бизнес лоунжийн өртөг, бусад зардлуудыг бууруулсанаар тийзний үнийг бууруулах боломтой гэж ШӨХТГ-аас үзэж байгаа юм байна. 

Б.Чулуун
 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 13
103.10.22.50
Mongol Hun

Tusgai uuregiin ongotsnii tiiz ymar unetei bdgiin bol

2020 оны 10 сарын 12
122.32.53.214
Зочин

Тийзний үнэ буурах боломжтой гэсэн.одоо бууруулаарай хийсэн ажилаа хэрэгжүүлэх үлджээ

2020 оны 10 сарын 12
94.254.170.185
doogii

mongo ideh arga ulam nariishdee,uin zar be,tertee tergyi harih geed huleesen hun olon baina,hudal yarij darga naraa bajzuulah arga