Даланзадгад сумын хэмжээнд хүчтэй салхины улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ

2020 оны 10 сарын 20

Хүчтэй салхины улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. 

Тодруулбал, салхины хүч эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор болсон байна.

Иймд үдээс хойших ээлжүүд хичээллэхгүй ба цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж өгөх юм байна. Мөн иргэдэд хол ойр явахгүй байхыг анхааруулжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгааг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 21
183.177.99.230
зочин

Өмнөговь аймаг Улсад 3 удаа түрүүлсэн гэх үнэндээ бол Өмнөговь аймгийн угуул оршин суугчид нь үгээгүй ядуу хоногийн хоолоо арай яадан өл залгуулж байна Өмнөговьд хэдэн дарга дарганцарууд л хэмжээлшгүй их баяжуулсан байх яг иргэндээ бол хүрч үйлчлээгүй бас нялзаагүй хүртээмжгүй тэгсэн мөртөө улсын төсөвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг гэх