Математикиар 43, химийнхт 10, нийгмийн хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ

Zuv.mn
1 цаг 2 минутын өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд зохион байгуулагдлаа. Энэ жилийн математикийн шалгалтад улсын хэмжээнд 33 116 шалгуулагч оролцов. Үүнээс 43 шалгуулагч 800 авчээ. Дүүргээр нь задалбал, 

Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус өндөр оноо авчээ. 

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь

  • НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд,
  • НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар байна.

Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна.

Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авчээ. 

Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр

  • АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат,
  • АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байна.

Харин химийн хичээлээр 6928 шалгуулагч шалгалтад хамрагджээ. Тэдний 10 нь 800 оноо авсан байна. Газар зүйн хичээлээр 1247 шалгуулагч шалгалт өглөө. Хоёр хүүхэд 800 оноо авлаа. Нийгэм судлалын хичээлийн шалгалтад 30 080 хүүхэд шалгалт өгч, 47 нь 800 оноо авлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна