Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа жолоодож, голын усанд суужээ

Х.Есү
1 цаг 8 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдээр голын усанд суусан гэх таван дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, 

Хан-Уул дүүрэг 11 дүгээр  хороо, Нисэхийн шинэ эцэс. /задгайд/Туул голд автомашин суусан гэх дуудлагыг 11:50 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн А /45 настай, эрэгтэй/, иргэн Б /45 настай, эмэгтэй/ нар нь /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ үедээ гол гатлах зорилгоор  "Toyota prius-20" загварын суудлын автомашинтай 2 иргэн, Туул голын усанд суусан байсныг ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан байна. 

Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүр задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 13:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн А /27 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota Wish" загварын автомашинтай 3 том хүн, 2 хүүхэд, иргэн Е/54 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 4 том хүн, иргэн Б/23 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Subaru impriza" загварын автомашинтай 2 том хүн, иргэн И /28 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 3 том хүн, иргэн Ц /36 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota prius 41" загварын автомашинтай 2 том хүн, иргэн Ц /48 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota allion" загварын автомашинтай 1 том хүн буюу нийт том хүн-15, хүүхэд-2, 6 автомашиныг Туул голын уснаас аюулгүй газарт  ажиллан татан гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар  хороо, Баянзүрх хайрхны үзүүр гэдэг газар автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 12:39 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Toyota crown" загварын автомашинтай иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Э/35 настай эмэгтэй/ нар Туул голын усанд суусан байсныг  ажиллан, 2 иргэнийг аюулгүй газар тээвэрлэн, автомашиныг голоос аюулгүй газарт гаргаж, хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр  хороо, Баянзүрхийн гүүрний задгайд автомашинтай иргэд Туул голд суусан гэх дуудлагыг 17:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, Туул голын усанд иргэн Б /31 настай, эрэгтэй/-ийн эзэмшлийн "Mazda B" загварын автомашинтай том хүн-4, иргэн Г/39 настай эрэгтэй/-ийн эзэмшлийн "Toyota crown" загварын автомашинтай том хүн-4 буюу нийт том хүн-8, 2 автомашиныг 40 минут ажиллан аюулгүй газарт татан гаргаж хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо, Даваатын даваа гэдэг газар автомашинтай иргэд голын усанд суусан гэх дуудлагыг 18:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн О /39 настай, эмэгтэй/-ийн эзэмшлийн  "Toyota land cruiser 80" загварын автомашин голын усанд суусан байдалтай дотор нь 4 том хүн, эргийн цаана Улсын дугааргүй "Газ 66" загварын автомашинтай 5 том хүн нийт 9 том хүнийг ажиллан иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргажээ. 

Амралт зугаалгын өдрүүд эхэлсэн энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна