ҮАБЗ Оюутолгойн асуудлаар хуралдана

Zuv.mn
1 цаг 7 минутын өмнө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдаж, Оюутолгойн талаар зөвлөмж гаргахаар болжээ. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүд илэрхийлсээр байгаа юм. 

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах зөвлөлдөх байгууллага болох ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг юм. Зөвлөлийн хурлыг 14 цагт товлоод байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна