Авлигын индексыг бууруулах ажлын хэсэг "ИГазар" веб системийн хөгжүүлэлттэй танилцлаа


Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 120 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сард нийслэл, дүүргийн газрын албаны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай  уулзалт хийлээ. 

Энэ үеэр газар олголт, газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулж газар эзэмших, өмчлөх зэрэг асуудлыг цахим системд нэвтрүүлснийг сайжруулах зарим үүрэг даалгавар өгсөн. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Авлигын индексыг бууруулах зорилго бүхий ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,  ажлын хэсгийн зарим гишүүд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн иргэд, олон нийтэд зориулсан "ИГазар" веб системийн хөгжүүлэлттэй танилцлаа. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB ENGINEERING”  талаар танилцууллаа. 

Энэ систем нь төсвийн үргүй зардлыг бууруулах, мэдээллийн сангийн баяжуулалтаар өмч хөрөнгийн бүртгэлийг хийж, QR кодоор файзжуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд QR ашиглан дамжуулах, нийслэл дэх хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, шинэчлэлийн ажлуудыг гүйцэтгэл, улсын комиссын шатанд мэдээллийн санд бүртгүүлэхэд чиглэгдсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна