ШУУРХАЙ: Улаанбаатараас хулгайн замаар Хэнтийд очсон хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020 оны 11 сарын 16

Хэнтий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар тус аймагт хүрсэн иргэдийн түргэвчилсэн шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна. 

Энэ талаар тус аймгийн Шуурхай штабын дарга Идэрбат “Улаанбаатараас Хэнтийд ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Цэнхэр мандалын постноос буцаахад Хэнтий Дархан, Баянмөнх сумын нутгаар хөндлөн гараад, аймгийн төвийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн.

Одоо Хэнтий аймгийн төвөөс 70км зайтай Заанширээ гэх газар байгаа тул Хэнтий аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа ” гэв. 

Тус иргэд хулгайн замаар Улаанбаатараас Хэнтий аймагт хүрсэн бөгөөд төрийн байгууллагууд зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөлөө. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 16
202.9.47.0
Зочин

Хөдөөний оркуудыг үтэр түргэн хөөж гарга