Б.Бямбадорж: Орон нутгийн оюутнууд халдвар авбал оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандана


БШУЯ-наас оюутнуудын судалгааг хийж байгаа бөгөөд хөл хөдөлгөөнийг багасгахтай холбоотой шийдвэрүүд шат дараатай гарна гэдгийг өчигдөр орой болсон УОК-ын Шуурхай Штабын хурлын үеэр мэдээллээ.

Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн халдвар их гарч байна гэсэн мэдээлэл ирж буйг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: "Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн. 

Цар тахлын үед иргэд хөдөлгөөнөө аль болох хязгаарлах хэрэгтэй. Хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандана. Шаардлагатай бол эмнэлэгт хэвтэнэ. Хэрвээ гэрээр эмчлүүлэх бол байгаа газрынхаа эмнэлэгт хандаад эмчилгээгээ гэртээ эхлүүлнэ" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна