Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна

Өчигдөр 09 цаг 29 минут

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргүүдэд байцаалт авахаар АТГ, прокурорын байгууллага хүлээж буй. 

 Учир нь тэрбээр хоёр жилийн өмнө "Солонгост эмчлүүлнэ" гээд хил давснаасаа хойш буцаж ирээгүй, үе үе цахим сүлжээгээр мэдэгдэл хийдэг болсон. Харин энэ хооронд нэг хэрэгт хамт шалгагдсан хүмүүс нь ял авч, нөгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. 

Мөн эдгээр хэргийн холбогдогчид "Бүгдийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэднэ" гэдэг байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ. 

Хэрвээ Ч.Сайханбилэгийг авчирвал дээрх хэргүүдийн хамгийн том зохион байгуулагч ил болох ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 ДАВАА № 209 (6686)



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 88.116.92.142
    18 цагийн өмнө

    Энэний ард элбэгдорж бий энэ бол зүгээр л хүүхэлджй

    Хариулах
  • 139.5.217.9
    19 цагийн өмнө

    Баттулгыг буусны маргааш очно гэж хуцаж байлуу… ийм л новш доо.

    Хариулах
  • 202.9.46.213
    20 цагийн өмнө

    Балиар хог. Эрдэнэтийн 49 хувийг Эрдэнэбилэгт хувьчлаад гадаадад зарах байсан Тэгсэн бол монгол балрана ш дээ. Эрх мэдлээ хууль бусаар ашиглаад стратегийн ач холбогдолтой үйлдвэр, ордыг хувьчилна гэж монголоо гэсэн хүнд байхуу. ОТ_н гэрээг хахуулиар хийсэн одоо түүгээрээ амьдармар болж байгаа юм үхвэл таарна. Ёстой цаазаар авбал таарна. Элбэгдорж эдгээр хэргүүдээ мэдээд цаазыг утгасан балиар хогнууд АН_н баруун төв үзлийн хувийн өмчийг эрхэмлэн дээдэлдэг зарчмыг буруугаар ашиглан хохирох нь энэдээ. Цаазаар авсугай эсвэл бүх насаар нь хорих хэрэгтэй.Уут уут мөнгөөр Улсыгаа худалдсан балиар хүүрийг дээ.

    Хариулах
  • 49.98.167.58
    20 цагийн өмнө

    ene zolbon buus zugtal aa geed haa holdoh ve de hiisen uil n gegeen yay geh uu uruvdultei tomsog Mgloos hulgailsan munguur 60gah.g haray

    Хариулах
  • 66.181.187.141
    22 цагийн өмнө

    Гадаадад амьдрах их үнэтэй. МӨНГӨ байна даа.

    Хариулах
  • 49.0.137.164
    Өчигдөр

    Hezes Bi Il baina odoo Mongold ochino geed l baisan biz dee Uls oron yum bol ganz Goimong chihdeed avchirch chadahgui b na uu

    Хариулах
  • 203.91.115.40
    Өчигдөр

    Иргүй.олохгүй.за.юу.

    Хариулах