Барак Обамагийн шүтээн, теннисний шинэ од

Zuv.mn
2023/09/10

Оны сүүлийн Их дуулга “АНУ-ын нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын 19 настай залуу теннисчин Кори “Коко” Гауффын нэр хүнд цаг цагаар өсөж байна. Өчигдөр, А.Соболенког 2:6, 6:3, 6:2-оор хожсоных нь дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнд тусгайлан баяр хүргэжээ. Тэрбээр Кори Гауффын шүтэн бишрэгчдийнх нь нэг гэнэ.

                                                                             Кори Гауфф гэж хэн бэ

-Тэрбээр 2004 онд төрсөн, энэ жил 19 настай.
-Найман наснаасаа теннисээр хичээллэсэн.
-12 настайдаа “Junior Orange Bowl”-д түрүүлэн анхны амжилтдаа хүрчээ.
-АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлэхээсээ өмнө ноднингийн “Ролан Гаррос“-ын шигшээ тоглолтод үлдэж байв.
-АНУ-ын нээлттэй тэмцээнд 1999 онд Серена Уильямс 17-тойдоо түрүүлснээс хойш уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч болжээ.
-13-тайдаа өсвөрийн “US Open”-ы шигшээд шалгарсан хамгийн залуу тоглогч болсон бол хагас жилийн дараа өсвөрийн “Roland Garros”-т түрүүлж, өсвөрийн чансааг хамгийн залуудаа тэргүүлсэн тоглогч болжээ.
-2018 оны өсвөрийн Уимблдонд өрсөлдөхдөө бөмбөгийг 193 км/цагийн хурдтай давуулж шуугиан тарьсан.
-2019 оны Уимблдоны гол шуугианы эзэн нь Кори Гауфф байсан. Тэрбээр хамгийн залуудаа урьдчилсан шатаг даван “Их дуулга”-д оролцоод эхний тойрогт Винус Уильямсыг хожжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна