Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын /U23/ ДАШТ АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 12-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаас 86 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Наадамбатын Батбилгүүн хүрэл медаль хүртлээ.
Манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд өмнө нь ялагдаж байсан Азербайжаны бөхөөсөө даагаа нэхэж, барилдааны тактикаа маш сайн боловсруулан, өрсөлдөгчөөсөө илүүрхэж ялжээ. Ингэснээр манай баг эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 15 оноотой, багийн дүнгээр 15 дугаарт орсон байна. Иран, ОХУ, АНУ багийн дүнг тэргүүлжээ.
Эмэгтэй төрөлд 65 кг-ын жинд Н.Нархажид, 72 кг-ын жхнд Э.Одгэрэл нар хүрэл медаль хүртэж, багаараа Украин, АНУ, Япон, ОХУ, 11 дүгээр байрт оржээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг Украин тэргүүлж, АНУ, Япон удаалсан байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна