ЦЕГ: 15 настай эрэгтэйг 12-14 насны дөрвөн хүүхэд шатаасан байна

Х.Есү
2023/09/22

Өчигдөр Цагдаагийн байгууллагад “Хүүхдийг шатаах гэж байсан бололтой хүүхэд нүцгэн түлэгдсэн байдалтай уйлаад, хувцас нь шатсан хажууд нь дөрвөн хүүхэд байна" гэсэн дуудлага мэдээлэл бүртгэджээ. 

Өсвөр насны дөрвөн хүүхэд бүлэглэн 16 настай хүүхэд рүү санитол шингэн асгаж шатаагаад зугтаасан хэрэг гарчээ. 

Тус хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны 4 хүүхэд толгой, нүүр зэрэг газарт гар ариутгагч мэт шингэн зүйл цацаж, шатаасан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн.

Урьдчилан байдлаар насанд хүрээгүй хохирогч С, холбогдогч С, М, Т, Э нар нь хоорондоо танил бөгөөд Дархан-Уул аймагт хулгайлах, дээрэмдэх зэрэг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Улаанбаатар хотод ирж тэнүүчилдэг нөхцөл байдал тогтоогдоод байна.

Хохирогч С нь урьдчилсан байдлаар 3-р зэргийн түлэгдэлтэй эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа хийж байна" гэсэн мэдэллийг өглөө.

"



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.67
    2023/09/23

    Yu uzej yu sonsoj hentei niildeg haihramjgui huuhduud Tom humuujuuleh arga hemjee d oruulla

    Хариулах
  • 202.9.46.59
    2023/09/22

    Яаасан харгис хүүхдүүд вэ ? ЭЦЭГ ЭХЧҮҮД хүүхдийнхээ хүмүүжилд анхаараачээ

    Хариулах
  • 202.9.40.146
    2023/09/22

    Аймшгийн юм ч их гарах нь дээ. Сүүлийн үеийн кинонууд ч их зааж өдөөж өгч байна.

    Хариулах