В.Володины үйлдлийг шүүмжлээгүй Монголын төрийн хэвлэлийг ОХУ-ын буриадууд хүртэл гайхжээ

Zuv.mn
2023/09/25

ОХУ-ын Парламентын Доод танхим төрийн Думын дарга В.Володин Монгол Улсад айлчлах үедээ Чингис хааны хөшөөнд мэхийж хүндэтгэл үзүүлээгүй билээ. Түүний энэхүү үйлдлийг Монголын хэвлэлүүд дипломат шуугиан болгоогүйд ОХУ-ын буриадууд ихэд гайхжээ. Baikal24.ru цахим хуудаст энэ талаар “В.Володин Монгол үндэстний эцэг гэгддэг Чингис хааны хөшөөнд мэхийж хүндэтгэл үзүүлсэнгүй. 

Сэтгүүлчид "Урьд өмнө айлчилсан удирдагчид, тэр бүү хэл Ромын пап хүртэл Чингисийн хөшөөнд мэхийсэн. В.Путин 2019 онд айлчлахдаа хүртэл мэхийсэн байтал В.Володин яагаад тэгсэнгүй вэ гэж бичиж байна. Гэхдээ энэ талаар зөвхөн хараат бус хэвлэлүүд л мэдээлж байгаа юм. 

Харин албан ёсны хэвлэлүүд энэ талаар огт мэдээлсэнгүй. Тэр тусмаа төрийн мэдлийн МОНЦАМЭ агентлаг “Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авах ёслолын дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн хүндэт зочдын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ” хэмээн, үл хүндэтгэсэн бадлын талаар огт дурдсангүй” хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 78.242.11.231
    2023/09/25

    иваны бөгсний үснүүд долоосоор бна.

    Хариулах
  • 66.181.191.11
    2023/09/25

    ХҮНИЙ ЭРХИЙГ САЙРХАГЧДАА. ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХ ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  • 202.55.188.87
    2023/09/25

    Яагаад мэхийх ёстой гэж.

    Хариулах