Орос маягийн бүдүүлэгтэл: Харилцаа өөрчлөгдөв үү, хувь хүндээ байна уу

Zuv.mn
2023/09/25

-Жижиг зүйлс ч бүхэл бүтэн улс үндэстний хооронд том ан цав гаргах аюултай байдаг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад 2014, 2019 онд хоёр удаа албан ёсны айлчлал хийхдээ Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн мэхийж билээ. Харин албан тушаалын хувьд В.Путинаас доогуур эрэмбэтэй В.Володин 2023 онд Монголд айлчлахдаа Чингисийн хөшөөнд мэхийсэнгүй. Сүүлийн таван жилд Монгол-ОХУ-ын харилцаанд ямар нэг өөрлөлт гарч, тэд биднийг үл хүндлэх хэмжээнд хүрчихэв үү.


Судлаач Д.Ганхуяг энэ талаар В.Володин Чингисийн хөшөөнд мэхийж ёслоогүйг би "санамсаргүй тохиолдол" гэж бодохгүй байна. Энийг манайд өгсөн ямар нэг дохио сануулга гэдэг талаас нь бодож үзэх хэрэгтэй санагдана. Энэ нь эхлээд өөрсдийнхөө яасан, юу хийснээ бодож үзэхээс эхэлнэ дээ...” гэсэн нь тун ортой. Өнгөн талаас нь харвал манай хоёр улсын харилцаа улам л “Шинэ шатанд гарч”, нягтарч байгаа. Энэ бол шууд утгаараа эрх тэгш, харилцан ашигтай хамтрахын нэр бөгөөд уг нь сайн хэрэг. Гэтэл нэг улсынх нь эрх мэдэлтэн нөгөө улсынхаа үндэсний удирдагч, шүтээн болсон хүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэхгүй, өөрөөр хэлбэл дипломат ёсыг үл тоох хэмжээнд очиж байна гэхээр өнгөрсөн таван жилд хөгжүүлсэн энэ хамтрал, нягтрал тэгш биш байдлыг үүсгэж байна гэж хардахаас өөр арга алга.


Тэр бүү хэл, ОХУ-ын Монгол Улсад хандах хандлагад эргэлзэх шалтгаан мөн. Аль ч улсад олон ургальч үзэл хандлага байдаг. Чухал асуудлууд дээр энэ хандлагаа харуулж, аль алинд нь ёс алдахгүй байх явдал бий. Жишээ нь, ОХУ-Украины асуудалд манайх  албан ёсны байр суурь илэрхийлэхдээ түдгэлздэг, харин сөрөг хүчин дайныг эсэргүүцэхээ ил тод зарладаг. Энэ хоёрыг хамтатгаж байж Монгол Улсын байр суурь илэрхийлэгдэнэ.

Тэгвэл ОХУ-ын хувьд ч тэр Монголтой харилцахдаа Төрийн тэргүүн нь дипломат хэм хэмжээгээ яс бариад, хүндэтгээд, харин арай доод албан тушаалтнууд нь үл хүндэтгэсэн байдал гаргах явдал нэг бус гарч байна.

В.Путин 2014 онд Монголд ирэхдээ Чингис хааны хөшөөнд /Монгол улс, монголчуудад гэж олгож болно/ хүндэтгэл үзүүлсэн, харин дараа нь айлчилсан С.Лавров нисэх буудалд жийнсэн өмдтэй бууж, олон улсын сэдэв болсон. 2019 онд В.Путин асуудалгүй, харин В.Володин С.Лавровтой өнгө ижил үйлдэл гаргаж байна. Үүнийг ойлгож болох ч жижиг зүйлс ч бүхэл бүтэн улс үндэстний хооронд том ан цав гаргах аюултай байдаг. Чингис хаан Монголд ямар нөлөөтэй билээ. Урьдын түүх ямар ч байж болох ч дипломат ёс гэж бас байна. Тэр дэг ёсыг зөрчихөө юман чинээнд тоохгүй байна гэхээр, эцсийн эцэст харилцаа эрх тэгш хөгжиж байгаа юу гэдэг асуултыг дахин, дахин асуух, хэлэлцээрийн нийтэд ил мэдээлэгдэхгүй байгаа хэсгийг үзэх сонирхол төрж байна. Монгол, ОХУ-тай нягтраад байна уу, атганд нь орж жижигрээд байна уу. Манайх ОХУ-тай эрх тэгш харилцаж чаддаггүй нь үнэн ч сүүлдээ арай хэтэрсэн юм биш байгаа.    



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.21.15
    Өчигдөр

    Ер нь бөхийнө гэдэг хүндэтгэл юмуу жижигрэл юмуу Юм л бол Чингис гэх татмаар юм

    Хариулах
  • 202.126.90.82
    2023/09/25

    Өнөөгийн дэлхий ертөнцөд Чингис гэж мянга орилоод нэмэргүй. Буслын доог тохуу болхоос хэтрэхгүй ээ

    Хариулах
  • 202.55.188.87
    2023/09/25

    Ким Ир Сений хөшөөнд мөргөцгөөг өөч.Маогий

    Хариулах