Б.Пунсалмаа: Чуулганд оролцогчдын саналыг багцалсан байна. Шударга сонгууль болоосой

С.Гандэлгэр
2023/09/25

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох "Дээд чуулган" хуралдаж байна. АЭХ-ны "Дээд чуулган" хаалттай горимд шилжсэн байгаа бөгөөд хурал тойрсон улс төр, санал багцалсан гэх асуудлууд ар араасаа гарч ирсээр байна. 

Тэгвэл хуралд оролцож буй зарим төлөөлөгчдийн зүгээс А.Адъяасүрэн, Б.Жаргалан нар төлөөлөгчдийн саналыг багцалсан хэмээн мэдэгдээд буй.

Энэ талаар АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пунсалмаа ийн хэлжээ: "Ардчилсан нам бол үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэж байх ёстой. Шударга, тэгш оролцоотой байх ёстой. Яг үнэнийг хэлэхэд төлөөлөгчдийн саналыг багцалсан юм байгаа харагдаж байна. Бид бүхэн шударга болоосой гэж бодож байна" гэлээ. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,

М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа,

АН-ын дэд дарга асан Б.Жаргалан

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд

АН-ын гишүүн Ц.Уянга

АН-ын гишүүн Н.Одонгуа нарын долоон хүн нэр дэвшиж байгаа юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна