ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой мэдээлэл гаднын сайтад нийтлэгджээ

Zuv.mn
4 цаг 11 минутын өмнө

Мэдээллийн Yahoo.com цахим хуудаст өнөө өглөө Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухай “Дашзэвэгийн Амарбаясгалангийн Зөвлөлт маягийн авлига Монголыг тогтворгүй болгож байна” гэсэн нийтлэл гарчээ. Адам Балогн гэгчийн бичсэн "Маш ноцтой" гэж хэлж болох гарчигтай тус нийтлэлийн эхэнд Монгол Улс “Баялгийн хараал” тусаж, “Нүүрсний хулгай” нүүрлэсэн, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хулгайг илрүүлэхээр албан тушаалтнуудтай тэмцэл өрнүүлж байгааг дурдаад, Хэрэг эрхлэх газрынх нь дарга энэ хэрэгт холбоотой гэх сэжүүрүүдийг хөвөрдсөн байв.

НИЙТЛЭЛД ДУРДАГДСАН НОЦТОЙ АГУУЛГУУД

Гаднын сэтгүүлч Монголын нөхцөл байдлыг судлаад бичээд байх нь ховор. Тэгвэл Адам Балогн хэмээх сэтгүүлч нээлттэй эх сурвалжаас багагүй мэдээлэл цуглуулж, тэр ч байтугай дүгнэлт хийсэн байв. Тухайлбал, "Нүүрсний хулгай"-н хэргийг шалгахад тодорхой албан тушаалтнуудын зүгээс саад тотгор учруулж байгаа. Тэдний нэгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэжээ. Мөн Тавантолгойд нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа "Админерал" ХХК, тус компанийн санхүүтэй холбоотой баримтуудыг дэлгэж, далд эзнийг Д.Амарбаясгалан гэж дүгнэсэн байна.

Адам Балогны нийтлэлд дурдагдсан бас нэг ноцтой агуулга нь Засгийн газраас барьж байгуулахаар зэхэж буй хагас коксын үйлдвэрийг Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани барих тухай байна.

Нийтлэлч энэ талаар “Цэвэршүүлсэн нүүрсний чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулах нь олон нийтийн эрх ашигт нийцэж байгаа ч эрх баригч намын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хамаарал бүхий компани энэ ажлыг яагаад хийх болсон нь тодорхойгүй байна” гэж бичжээ.

Улмаар нийтлэлээ “Админерал” ХХК, “Глобал гүүр транс” ХХК нь Монголын ардчиллын бүрэн бүтэн байдалд заналхийлж байна. Нүүрсний хэрэгт Засгийн газрын хүн оролцсон нь эрх баригч намыг хагалах ч магадлалтай.

Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн намын гишүүдийн үүсгэсэн улс төрийн тогтворгүй байдлыг даван туулж, ил тод байдлыг бий болгож, ял шийтгэл ногдуулах ажлыг үргэлжлүүлэх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэнэ.

Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөөх тэмцэлд хэн ялах вэ. Үндэсний эрх ашгийн төлөө тэмцэж буй Засгийн газар уу, эсвэл амин хувиа борлуулсан авлигач албан тушаалтнууд уу гэдгийг харах л үлдлээ. Монголын ирээдүй эгзэгтэй байна” хэмээн дуусгажээ.  

/Нийтлэлийн линк: https://finance.yahoo.com/news.../




Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.236
    2023/10/05

    Оролцохгүй зүйл гэж байхгүй хүн юм аа!! Төрд иймэрхүү хүн олон байгаа учраас л улс орон маань элгээрээ мөлхөж байна. Бас дээр нь Амарбаясгалангийн ах дүү 3ийн овог өөр өөрөөр иргэний бүртгэлд бүртгэлтэй байдаг гэсэн шүү .

    Хариулах
  • 66.181.161.4
    2023/10/05

    Ene amarbaysgalan gej muu luiwarchin. Shalgah heregtei!

    Хариулах
  • 202.9.40.143
    2023/10/05

    амин хувиа хичээсэн улс төрчдөөс салах юмсан

    Хариулах
  • 202.55.188.103
    2023/10/05

    Mundg ymbeee

    Хариулах
  • 202.126.88.161
    2023/10/05

    Amjilt

    Хариулах
  • 66.181.186.230
    2023/10/05

    Оюун-Эрдэнэ Сайд шударга хүн Бүгдийг нь ил тод элчлэх хэрэгтэй байна шүү эхнээс нь

    Хариулах
  • 203.91.115.55
    2023/10/05

    mundg hun shuu amjilt❤

    Хариулах
  • 103.212.118.151
    2023/10/05

    хнм

    Хариулах
  • 202.126.90.92
    2023/09/28

    Энэ нөхөр угаасаа но той сандарч чичрээд хүчээр сонгуулын гишүүдийн тоог 126 болгоод бсан бодвол хулгай луйвраа нуух гэсэн санаа биз барьж хориод шалгах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.160.17
    2023/09/27

    Гадаадын сайт дээр гарч байгаа бол худлаа шүү. Гүтгэлэг шүү. Мөнгө төлж бичүүлж байна гэсэн үг.

    Хариулах
  • 66.181.179.181
    2023/09/27

    Шудрага ёсны тэмцэл гээд солиороод эхэллээ. Шалгуулаач

    Хариулах
  • 66.181.170.85
    2023/09/27

    Амарбаясгалан юм юманд холбоотой

    Хариулах
  • 103.212.118.155
    32 минутын өмнө

    Их л баримт нотолгоотой сайтар судалж бичсэн нийтлэл байна. Бичсэн хүн нь нэр усаа, хаяг, байршилаа ил тавьжээ. Нийтлэл бодит байдлыг өгүүлсэн байна. Амарбаясгалан гуйаг одоо АТГ шалгаад шийдвэрээ гаргах биз ээ.

    Хариулах
  • 49.180.121.47
    50 минутын өмнө

    Ха ха алдын байна

    Хариулах
  • 66.181.181.53
    1 цагийн өмнө

    Бээжингийн засгийн ордон Д.Амарбаясгаланг Өвөрмонголын Баяннуурын эрх мэдэлтнүүдтэй нийлж нүүрсний хулгайг гардан зохион байгуулсан баримтыг 2 жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэд өгсөн боловч түүнийг нь шалгахгүй байгаа юм нүүрсний хулгайн хэрэг удааширч замхрах замруугаа орсон нь түүнтэй холбоотой нь үнэн билээ

    Хариулах
  • 202.126.88.177
    2 цагийн өмнө

    Шалгах л ёстой асуудал байна даа атг эрүүгийн цагдаагийн хэлтэс шалгах биз

    Хариулах
    • 103.212.119.250
      2023/10/05

      Нүүрсчидтэй тэмцэж бна гэж бодсон чинь юу вэ.хөгийн луйварчин бнашдээ