Польшийн Люблин хотноо болж буй 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг өчигдөр БНХАУ-ын шигшээг 21:9 оноогоор илт давуу хожжээ.
Манай хөвгүүд өмнөх тоглолтдоо Чехийн багийг 19:18 оноогоор мөн хожсон бөгөөд үлдсэн тоглолтууддаа хожвол хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд өрсөлдөх өндөр магадлалтай байна.
“Ханжоу 2022” Азийн наадамд өрсөлдсөн 5х5 сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ын багт 50:89 оноогоор хожигдсоны дараа унасан уур амьсгалыг 3х3 багийн залуус ийнхүү сэргээж, ах нарынхаа хариуг авч чадлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна