Нийслэлчүүдийн эмзэгээс эмзэг цэг, Улаанбаатар хотын захиргаа, хотын иргэд төдийгүй нийт монголчууд, Монгол төрийн хооронд үл итгэлцлийн томоохон хана хэрэм болон сүндэрлэж буй “Авлига хороолол”-ыг буулгаж, иргэдийн амь насыг эрсдлээс хамгаалах ажил хэзээ биелэх нь тодорхойгүй байна.
Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам барилгын ажлыг түдгэлзүүлсэн ч захирамжийг нь зөрчин нүдэн дээр нь барилгаа барьсаар байхад шийдвэртэй арга хэмжээ авахгүй, ашиглалтад орохыг нь хүлээх мэт эс үйлдэл гаргаж байгаа гэсэн шүүмжлэл өрнөж буй.
Уг барилгын асуудлыг бид энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд тус барилгын талбай дээр ажиллаж байсан 19 настай хүү үйлдвэрлэлийн осолд орж, хүнд бэртсэнээс хойш тогтмол хөндөж ирсэн бөгөөд хөөрхий хүү өнгөрсөн сард нас барснаас хойш дахин хөндөж буй.
Бид энэ удаад “Авлига хороолол”-ыг үйлдлээрээ дэмждэг, эсэргүүцэж байгаа мэт үйлдэл хийдэг ч тэр нь эцэстээ “Авлига хороолол”-д ашигтай тусаад байдаг, ашиг сонирхлын зөрчилтэй байж мэдэх хүмүүсийг сануулж байна.
"АВЛИГА ХОРООЛОЛ"-ЫН ТҮҮХИЙГ ЭХЛҮҮЛЭГЧ
“Авлига хороолол” гэж нэршсэн “Акуа гарден” баригдах болсон түүхийг төсөл хэрэгжүүлэгч “Эм энд Жи” констракшн Баянзүрх дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан 2006 оны арванхоёрдугаар сараас эхлүүлдэг ч үнэндээ бол 2020 оноос л эхэлсэн юм.
Тэр жил Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийн өмнөхөн “Эм энд Жи констракшн” ХХК-ийн “Үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар” эзэмшиж байсан 7.9 га, 0.26 га, 2.9 га газрын /Нийслэлийн ЗД-ын 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр олгосон. Жич, энэ огноог сайн тогтооно уу/ зөвшөөрлийг цуцалсан бөгөөд 1200 гаруй айл өрхийг эрсдэлд оруулаад байгаа “Авлига хороолол” баригдах эхлэл чухам ингэж тавигдсан юм.
ХУУЛЬ ИЛТ ЗӨРЧИЖ, “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН”-Д ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭСЭН НЬ
Ж.Батбаясгалан өдгөө Авлига хороолол сүндэрлэн буй газрын зөвшөөрлийг цуцлахдаа хууль зөрчих, хууль буруу ашиглах, худал үндэслэл зохиох гэх мэтээр “Эм энд Жи констракшн” ХХК Шүүх дээр очоод ялах бүх нөхцлийг нь бүрдүүлж байгаа мэт аашилжээ.
Нэгдүгээрт, өмнөх зөвшөөрөл 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд гарсан байтал цуцлах үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.6 /40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ гэж гаргасан нь “Эм энд Жи констракшн” ХХК-д шууд ашигтай байдал үүсгэсэн /Ж.Батбаясгалангийн захирамж 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 /.
Хоёрдугаарт, газраа хэсэгчлэн зарахаар Үнэгүй.мн цахим хуудаст зар өгсөн гэж гүтгэсэн. Энэ нь Шүүх дээр нотлогдоогүй.
Гуравдугаарт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас лавлагаа авалгүйгээр гаргасан нь шүүх дээр ялагдах нэг шалтгаан болсон.
Цуцлах үндэслэлд үүнээс гадна:
-Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж
-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар тушаал гэсэн гурван үндэслэл бичсэн ч Шүүх дээр үгүйсгэгдсэн байдаг.
Дөрөвдүгээрт, “Эм энд Жи констракшн” Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авснаас хэдхэн хоногийн дараа, тус гарзаас лавлагаа авалгүйгээр шийдвэр гаргасан нь мөн Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Зөвшөөрөл авсныг үнэхээр мэдээгүй юу гэдэг бас л эргэлзээтэй.
Шүүх бол маргааныг шийдвэрлэхдээ авагдсан баримтад үндэслэж шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан захирамжийнхаа үндэслэлд Газрын тухай хуулийн 40.1.6-г оруулаагүй, “Үнэгүй.мн сайтад зар өгсөн” гэж гүтгээгүй, гагцхүү “Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гаргаагүй” гэдэг ч юм уу, гарцаагүй ялах үндэслэлээ л оруулсан бол ялах байсан гэсэн үг л дээ.
Гэхдээ тэрнээс ч илүүтэйгээр, тухайн үед уг газар дээр орон сууц баригдах асуудал огт яригдаагүй, усан паркийн л зориулалттай, тэгээд барилгын ажил нь эхэлчихсэн байсан учраас Ж.Батбаясгалан энэ хэрэгт оролцох ямар шаардлага байгаагүй юм.
Тэгсэн бол өдийд Усан парк баригдчихсан, нийслэлчүүд амралт чөлөөт цагаа өнгөрүүлээд амар сайхан байж болох байсан.
Ж.Батбаясгалан нэгэнт хууль зөрчиж газрын гэрчилгээг нь цуцалсан учраас л “Эм энд Жи констракшн” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр ялжээ.
“УСАН ПАРК” “АВЛИГА ХОРООЛОЛ” БОЛЖ ХУВИРАВ
Ж.Батбаясгалан газрын зөвшөөрлийг нь хууль илт зөрчиж цуцлахаас өмнө “Авлига хороолол”-ын газар дээр орон сууц барих боломж байгаагүй юм. Нийслэлээс “Эм энд Жи констракшн” ХХК-д 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд олгосон гурван тусдаа зөвшөөрөл дээр “орон сууц” гэсэн үг байхгүй.
Тэр байтугай 2021 оны гуравдугаар сарын 3-нд гарсан шүүхийн шийдвэрт ч байхгүй. Энэ талаар талууд маргаагүй ч шүүхээс уг газарт ер нь Усан парк л баригдана гэсэн агуулгаар хандаж байсан нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.4-д Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно” гэх, шүүгч О.Оюунгэрэлийн дүгнэлтээс харагддаг.
Түүнчлэн, “Эм энд Жи констракшн” Шүүхэд гаргасан тайлбартаа гагц “Усан парк” л барьж байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг.
Тэр тайлбарыг нь үг үсгийн зөрүүгүй хүргэвэл нэг иймэрхүү, “Манай компанийн зүгээс газраа ашиглахад шаардлагатай төсөл, хөтөлбөр, баримт бичгийг бэлдэн 2019, 2020 онуудад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүссэний дагуу 2020 оны 8 сарын 05-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл-ийг олгосны дагуу 2020 оны 9 сараас УСАН ПАРКИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЖ, ид бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа байдлыг шалгаж тогтоолгүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газраа хэсэгчлэн худалдах зар өгсөн, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хэт төсөөллийн нотлох баримтгүй, хууль бус үндэслэл зааж шийдвэр гарган газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалснаар компанид одоогийн байдлаар нийт 15 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулж, хуулийн этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна”.
Эндээс харахад, Ж.Батбаясгалан газрын эрхийг хууль зөрчиж цуцлах, уг хууль бус шийдвэрийн улмаас шүүхийн шийдвэр гарах хүртэл “Авлига хороолол” гэх ойлголт байгаагүй. Харин Ж.Батбаясгалангийн шийдвэрийн дараа л нөхцөл байдал орон сууц барих тийшээ явж эхэлжээ.
Ж.БАТБАЯСГАЛАН ЯАГААД “АВЛИГА ХОРООЛОЛ”-Д “ТУСАЛСАН” БЭ
“Авлига хороолол”-ын асуудлыг хөндсөн хэвлэлүүд өнөөдрийг хүртэл Ж.Батбаясгаланг нэг их оролдож байсангүй. “Авлига хороолол”-ын газрыг яалт ч үгүй цуцалсан нь үнэн болохоор тэр байх. Гэхдээ тэр шийдвэр нь “Эм энд Жи констракшн” шүүх дээр ялах, газрын зөвшөөрөл нь дахин сунгагдах, улмаар усан парк орон сууц болох эхлэлийг тавьсан нь яалт ч үгүй үнэн юм. Эцсийн эцэст, түүний үйлдэл “Эм энд Жи констракшн”-д ашигтай байдал үүсгэсэн нь бас л үнэн.
Өнгөрсөн зуны үерийн дараа “Авлига хороолол”-ыг нураах асуудал яригдахад “Эм энд Жи констракшн” ХХК-ийн захирал А.Амарбаясгалан Нийслэлийн үе, үеийн Засаг дарга нар өөрсдөөс нь авлига нэхэж байсан талаар мэдээлэл хийсэн байдаг.
Тэрхүү мэдээллийнхээ үеэр Ж.Батбаясгалангийн талаар “2020 онд усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж авч байтал НЗД-ын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газрын зөвшөөрлийг цуцалсан байсан. Тэр үед "Сонгууль болж байна, та нар ойлгоорой, одоо яах гэж байна" гэсэн. Усан парк, спорт цогцолборын ажил эхлүүлэх зөвшөөрлийг цуцласан учраас бид Нийслэлийн захиргааны шүүхэд хандаад ялсан.
Манайхыг Усны тухай хууль болон холбогдох хуулийг зөрчсөн гээд байгаа ч шүүхээр зөрчөөгүй гэдгийг нотолсон” гэж ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан А.Амарбаясгалангаас авлига нэхжээ. "Цуцална" гэихээд "Яах гэж байна" гэдэг бол санал сонсох гэсэн санаа мөн.
Асуултад юу гэж хариулсан талаар А.Амарбаясгалан яриагүй. Харин нөхцөл байдал ямартай ч өөрсдөд ашигтай гарсан буюу Шүүхийн шийдвэр өөрсдийнх нь талд гарсан талаар ярьсан байна. 2020 оны аравдугаар сарын 23-нд Д.Сумъяабазар ажлаа хүлээж авснаар Ж.Батбаясгалангийн хууль бус шийдвэрээс болж маргасан Шүүх хуралд хариуцагчаар оролцох болжээ. А.Амарбаясгалан Ж.Батбаясгалантай танил, Д.Сумъяабазарыг таньдаггүй байсан гэх. Тэгвэл Ж.Батбаясгалан суудлаа шилжүүлэхээсээ өмнө Шүүхэд ялах хэмжээний хуудуутай шийдвэрийг гаргаж, танилдаа тус болсон байж болох уу. Бодож үзэх ёстой логик санагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.146
Батбаясгалан их учир бий
Хариулах103.57.95.94
Uiliin ur Zuv buruu g shuune
Хариулах103.57.95.94
Uiliin ur
Хариулах139.5.217.152
Батбаясгалан нэлэг чинь овоо хорчин санаа муутай золигуудаа
Хариулах99.60.10.94
Энэ Зөв.мн Авилга хороолол, Авилга хороолол гээд л өөр төчнөөн Авилгаар босч бгаа барилга байгууламж бхад ганцхан эднийх рүү л дайраад байдгийн. Богд уул, Туул гол, Сэлбэ голоор дүүрэн барилга сүндэрлэж бхад. Та нарт бас нэг газарт нь шунасан хулгайч мөнгө өгөөд л ийм юм бичүүлээд бдаг юм уу хаашаа юм. Одоо улсын мөнгөөр буулгана сүйтгэнэ гэсэн юм байхгүй, хэний ч буруу бай тэр хүн хэзээ ч хариуцлагаа хүлээж хэдэн тэрбум төгрөгийн хохирол төлөхгүй, төлж чадах ч үгүй, тэгсэн түүх ч байхгүй, тэгж төлүүлдэг байсан бол өнөөдөр бид нар ингэж уланд ортлоо доройдохгүй бсан. Одоо тэр буулгах мөнгөөрөө ядаж нэг далан ч гэсэн бариул.
Хариулах202.55.183.178
Үнэгүй.мн дээр тавьсан нь үнэн, 2 жил ашиглаагүй нь үнэн, өөрөө өөрөөсөө авах лавлагааг аваагүй гэж юу байхав. Аливаа хүн өөрөө өөртөө лавлагаа гаргадаггүй. Авилгалжсан шүүгчдийн гаргасан илтэд буруу шийдвэр байна.
Хариулах203.98.76.176
орос 3-р соронзонг энэ нөхөр бас мурьсан гээ биз дээ,хамт идэж уучхаад гаршсан луйварчин вэ
Хариулах