АН-ын дэд дарга Ч.Өнөрбаярт МУ-ын сайд Д.Амарбаясгалан талархал илэрхийлжээ

Х.Есү
2023/09/29

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаярт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлжээ. 

Тэрбээр "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд улс төрийн намуудын зөвшилцөл хийх үүрэг бүхий Ажлын дэд хэсэгт бүтээлчээр ажилласныг тань онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье" гэжээ.

Харин үүний хариуд АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Монгол Улс дахь парламентын засаглал, ардчилсан эрх зүйт төрийг дэмжиж, хамгаалах нь улс төрийн намуудын үүрэг хариуцлага юм. Цаашид үндсэн хуульт ёс, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд бид ойлголцож ажиллах учиртай" хэмээн өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна