Х.Нямбаатарыг хотын даргад дэмжиж, Ж.Батбаясгаланг огцруулахаар тохирчээ

С.Гандэлгэр
2023/10/04

Ногоон автобусны асуудалтай холбогдуулан Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар болон Түгжрэлийн сайд буюу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатар нар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Асуудлыг ухаад үзвэл МАН-ын дотоод маргаан "савнаасаа хальж" нэгнээ огцруулах хэмжээнд хүрч, суудал нь эзгүйрсэн албан тушаалууд дээр өөрсдийн хүнээ тавих нам доторх "зодоон" нь эхлээд байгаа юм. Өглөөхөн надад хамаагүй асуудал хэмээн мэлзэж байсан хотын дарга гэнэтхэн ёс зүйн хариуцлага хүлээх болсон нь үүний илрэл мэт. 

Дээрх асуудалд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан болон Шадар сайд С.Амарсайхан холбоотой гэх таамаг бий. Тэдний зүгээс Д.Сумъяабазарыг унагааж, өөрсдийн хүнийг тавих хүсэлтэй. Харин нөгөө талд Д.Сумъяабазар, Х.Нямбаатар тэргүүтэй хотын фракц нийслэлийн намын хороогоо ч, хотын даргын суудлыг ч авч үлдэх зорилготой байгаа юм. МАН-ын "зодоон" нь хэт өндөр авснаас болж Д.Сумъяабазарын фракц өөрийн хүнээ тавих боломжгүй болсон учраас Х.Нямбаатарыг хотын даргад зүтгүүлэх дээр тохирсон байна. 

Тэгвэл өчигдөр 18:00 цаг орчимд Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж тодорхой шийдвэрийг гаргасан байна. Хурлаар Х.Нямбаатарыг хотын даргад дэмжих, Ж.Батбаясгаланг огцруулахаар тохирсон гэх мэдээлэл байна. 

Ж.Батбаясгалангийн хувьд "Ногоон автобус"-ны асуудалтай мөн л холбоотой. НИТХ-ын даргын хувьд төсвийг нь баталж, хяналт тавих үүрэгтэй ч хяналт тавьж чадаагүй. Түүнчлэн Д.Сумъяабазарт "Шахалт үзүүлж" ажлыг нь өгүүлэхэд оролцсон бас нэгэн хүн нь Ж.Батбаясгалан байсан юм. Тиймдээ ч түүнийг огцруулах нь зүйтэй хэмээн Д.Сумъяабазараар удирдуулсан Нийслэлийн МАН-ын хороо шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.178
    2023/10/05

    Tumurtumuug ogtsruulii

    Хариулах
  • 202.21.124.129
    2023/10/04

    Зодоон юм бнаа Сумьягаас хотыг Бас нийслэлийн МАН.г авах эртний төлвөлгөө бсан гэж дотор талаас нь яриж бнооо

    Хариулах
  • 103.57.95.90
    2023/10/04

    Энэ бол зодоон биш цэвэрлэгээ байна.

    Хариулах