МАН-ын Удирдах зөвлөл гурван цаг гаруй хуралдаж байна. Хурлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, НЗД-аар томилогдох нь тодорхой болсон Х.Нямбаатар нарын оронд хийгдэх томилгоог хэлэлцэж байгаа юм.
Хууль зүйн яамны сайдаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр очно гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлд гарсан. Тэгвэл өнөөдрийн хурлаас түүн дээр нэмэгдээд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг дэвшүүлэх хувилбар яригдаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна