ХАНЖОУ 2022: МУГТ Б.Чинзориг алтан медаль хүртлээ

Х.Батсайхан
2023/10/04

БНХАУ-ын Ханжоуд болж буй Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 67 кг-ын жингийн тамирчин МУГТ Б.Чинзориг алтан медаль хүртлээ. Манай тамирчин дөнгөж сая Хятадын Тайванийн боксчин Лай Чу Ентой тулалдаж, 5:0 шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялав.

Түүний алтан медаль Монголын багийн хувьд 19 дүгээр Азийн наадмаас хүртсэн анхны алтан медаль болсон юм. Б.Чинзориг олимпын эрхээ аваад зогсохгүй, хоёр Азийн наадам дараалан финалдаж, алт, мөнгөн медаль хүртсэн Монголдоо хосгүй амжилтын эзэн болов.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.121
    2023/10/05

    Ази дэлхий биш шүү дээ , Европ Аерик илүү хүчтэж түлаан гаргадаг

    Хариулах