Маргаашийн чуулганаар хүүхэд хамгааллын талаар сонсгол хийнэ

Т.Отгонсувд
2023/10/05

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн УИХ-ын чуулганыг нээж үг хэлэхдээ "Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, хүүхдэд хортой, харш мэдээлэл түгээх зэрэг зөрчил хэтэрхий газар авлаа. Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй" хэмээн хэлсэн. 

Тэгвэл Засгийн газар, ХНХ-ын сайд Х.Булгантуяатай ярилцаад маргаашийн чуулганаар нэмэлтээр хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт, хүүхэд хамгаалах асуудлаар мэдээлэл сонсохоор болжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.198
    2023/10/05

    за нэг номерт сургуулийн орчинд хурд сааруулагч бүх сургуульд тавь

    Хариулах