Нийгэмд үүсээд буй нөхцөл байдалдтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайханы байр суурийг тодрууллаа.
Б.Баярсайхан: Сүүлийн олон жил тасралтгүйгээр хүүхдийн эрхийг хамгаалах ажил хангалттай биш байгаа учраас, эцэг эхчүүд хариуцлагагүй байгаа учраас мөн төрийн ажил сул байгаа учраас энэ асуудлууд гарсаар байна.
Сошиал дээр нэг кэйс асуудал гараад л түүний араас гишүүд дугарсангүй ингэсэнгүй гэдэг шүүмжлэл явж байгааг харж байна. Би нэгдүгээрт УИХ-ын гишүүн болсноос хойш гурван жил тасралтгүй хүүхдийн асуудлаар ажиллаж байна.
Харамсалтай нь хүүхдийн асуудал ярихад төдийлөн ойшоодоггүй. Ямар нэгэн кэйс гарах хүүхэд амь насаа алдахад үүн дээр бүгд овоороод мартдаг болохоос биш бодлогын ажил хэрэгжилт ярихад хэн ч сонсдоггүй.
Хүүхэд хамгааллын чиглэлд төсөвлөсөн 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалтын 5 тэрбумыг нь тайлбарлаж чаддаггүй. Хүүхдэд төсөвлөсөн энэ мөнгөн дээр ч авлига гардаг" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна