Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгнө гэдгээ мэдэгджээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан. Удирдлагын академийн тэнд "Эрдэнийн төгөл" гээд хотхон одоо байж байдаг. АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" гэсэн юм.
Харин Э.Бат-Үүл дараах хариултыг өглөө. Тэрбээр "МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй. Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр МУ-ын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна. Би шүүхэд хандана!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг ил цагаан өдөр гүтгэн гүжирддэг нь ямар учиртай юм бэ!
Намайг хотын сайн дарга байсан тухай нийгмийн сүлжээнд жиргээд буйд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Өдгөө би чөлөөндөө гарсан, ном бичиж сууна" хэмээн жиргэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.117
Битүүл Элбэгдорж хоёр жинхэнэ хулгайч шүү дээ өрөвдмөөр өвгөн нааддаг номондоо амьдралдаа хийсэн нүглээсээ жаахан ч оруулаарай нүглээ наминчилаарай даа.
Хариулах66.181.180.139
Shuuhed iim ym handdguima Minii huu
Хариулах66.181.179.152
Удирдлагын академийн зүүн урд талд Эрдэнийн төгөл гээд хашаатай хотхон байдаг л юм биш юм байна л даа
Хариулах202.21.125.66
ЦАЙЦАН ҮСТЭЙ ЦАЙЦАН ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ЯАНА АА. ЯАЛТАЙ Ч ЮМ. ШҮҮХДЭНЭ ГЭХ ЮМ. ТЭГЭХЭЭС ӨМНӨ БИ ЮУ ХИЙЧВЭЭ ГЭЖ....
Хариулах