“Ханжоу-2022” Азийн зуны спортын 19 дүгээр наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай багаас С.Цэрэнчимэд /62 кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/, Г.Ариунжаргал /76 кг/, Н.Насанбуян /57 кг/, Т.Тулга /65 кг/ нарын таван бөх өрсөлдсөнөөс Э.Дэлгэрмаа, Т.Тулга нар хагас шигшээд шалгараад байна.
Т.Тулга мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын Ким Кванжинтай барилдана. Нөгөө хагас шигшээд Т.Тулгын гол өрсөлдөгч, Ираны Амузадхалили мөн шалгарч үлджээ.
Харин Э.Дэлгэрмаа мөнгөн медалийн төлөө Киргизстаны Нурзат Нуртаеватай тун удахгүй барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.111.68.3
ЭЭ ЧААВААСАА АЛТЫН ТӨЛӨӨ ХОЙД СОЛОНГОС ШИГ АМЬ БИЕ АЛД ХҮСЛЭЭ ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ НЬ ҮҮ? ЯМАР ОЛИМПОД ОЧЧИХСОН БИШ ДЭЭ? АЗИ ТИВДЭЭ ШТГЭЭ
Хариулах64.119.29.46
Амжилт хүсье
Хариулах