ХАНЖОУ 2022: Т.Тулга алт, Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Х.Батсайхан
22 цаг 50 минутын өмнө

“Ханжоу-2022” Азийн зуны спортын 19 дүгээр наадмын чөлөөт бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай багаас С.Цэрэнчимэд /62 кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/, Г.Ариунжаргал /76 кг/, Н.Насанбуян /57 кг/, Т.Тулга /65 кг/ нарын таван бөх өрсөлдсөнөөс Э.Дэлгэрмаа, Т.Тулга нар хагас шигшээд шалгарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Т.Тулга дөнгөж сая мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын Ким Кванжинтай барилдаж, 11:0 оноогоор цэвэр хожлоо.  Нөгөө хагас шигшээд Т.Тулгын гол өрсөлдөгч, дэлхийн аварга, Ираны рАХМАН Амузадхалили Энэтхэгийн Бажрангийг ялж мөн аваргын төлөө шалгарч үлдээд байна.

Харин Э.Дэлгэрмаа хагас шигшээд Зиргизстаны бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.56
    18 цагийн өмнө

    Аль тeлeвизээр гарч байгаам бэ чөлөөт бөхийн холбоо гэж байна уу Дагвадорж амьсгаа амьдуу

    Хариулах