Хууль зүйн ШИНЭ сайд Б.Энхбаяр хүүхдийн хүчирхийллийн ялын бодлогыг чангалах асуудлаар бүлгүүдэд мэдээлэл өгчээ

Zuv.mn
2023/10/09

Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхааралд байна. Ар араасаа олныг цочроосон хэргүүд гарч, иргэдийн зүгээс ялын бодлогыг чангалах хэрэгтэй хэмээн жагсаад буй. 

Тэгвэл шинээр томилогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүүхдийн хүчирхийллийн ялын бодлогыг чангалах асуудлаар УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдэд танилцуулга хийсэн байна. Мөн энэ үеэрээ хэргийн нууц задруулах асуудал дээр ч ялын бодлогыг чангатгах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна