9.6 жилийн ял сонссон Ц.Хулангийн давж заалдах шүүх хурал хойшиллоо

С.Гандэлгэр
2023/10/10

Яруу найрагч Ц.Хулан болон лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Яруу найрагч Ц.Хулан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан юм. Ийнхүү шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас товлогдсон байсан. Тэгвэл Ц.Хулангийн өмгөөлөгчийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-ныг хүртэл хойшилжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2023/10/10

    ХУЛАН БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ЭМЭГТЭЙ. ТЭР ХЭЗЭЭЧ ЭХ ОРНООСОО УРВАЖ ГАДААДЫН ТАГНУУЛЫН ГАР ХӨЛ БОЛОХ ХҮН БИШ. ТҮҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА, СУЛАЛ.

    Хариулах
  • 139.5.219.82
    2023/10/10

    Бас яачихваа.

    Хариулах