Ж.Ганбаатар: Ард иргэд ээ, тайван байж болно. Шатахууны асуудал жигдэрсэн

С.Гандэлгэр
2023/10/10

Шатахууны нөөц багасаж, ШТС-ууд шатахуун нийлүүлэхгүй байгаатай холбогдуулан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ОХУ-аас шатахууны экспортыг хязгаарласан тогтоол гаргасан. Гэхдээ ОХУ-ын ДУМ-ын дарга ирээд АИ-92 шатахууны хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй болгоно гэж амласан. Гэхдээ ОХУ-ын ЗГ-ын тогтоол тийм амархан шийдэгдэхгүй. Гэхдээ бид ажилласаар өнгөрсөн пүрэв гарагт ЗГ-ын тогтоолд өөрчлөлт оруулаад АИ92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр гэхэд 92 вагон шатахуун орж ирсэн. Өнөөдөр 62 вагон АИ92 шатахуун орж ирсэн.

Томоохон импортлогч компаниудын ШТС-үүдэд АИ-92 байсан. Зарим ШТС-үүдэд байгаагүй. Өнөөдрөөс эхлээд бүх зүйл жигдэрч байгаа. Гэхдээ бүх зүйл жигдэрч байгаа гэхээр та бүхэнд би олон удаа хэлж байгаа. Манай улс руу шатахуун ачигдахгүй долоо хоноход л “Улаан гэрэл асдаг”. Бид харин хангалттай нөөцтэй байсны үр дүнд 20 хоног тэслээ. Одоо шатахууны нийлүүлэлт хэвийн болсон учраас ард иргэд ээ тайван байгаарай. Хүргэлт 2-3 хоног шаардах учраас хөдөө орон нутагт удаж магадгүй." гэлээ.    


Ж.Ганбаатар: Ард иргэд ээ, тайван байж болно. Шатахууны асуудал жигдэрсэн


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.130
    2023/10/10

    ашгүй дээ бизнесийн хүн учраас асуудлыг яаж шийдэхийг мэддэг байх, ард иргэдийг бас хүнд байдалд оруулахгүй байхаа. Амжилт хүсье

    Хариулах