Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Төсвийн хэлэлцүүлэг энэ долоо хоногоос эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандал, ширээ 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын парламент бэлэглэхээр болсон. Үндэсний ассамблейн дарга нь саяхан манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад сандал, ширээ орж ирнэ. Одоо ашиглаж байгаа сандал, ширээг мөн Лаос улсаас бэлэглэж байсан.
Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо үүнийг нэмж үйлдвэрлэхээ болчихсон учраас шинэчлэх боломжгүй болсон. Тиймээс цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсвийн төсөлд багтсан байгаа. 12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчилнэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.178
УИХ-ын ордон бэлгэнд авъя гэж олон улсад зарлаарай.
Хариулах