​АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэнд тэмдэглэгдэх төрийн айлчлалаа БНФУ-д эхлүүллээ

2023/10/11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар БНФУ-д төрийн айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. 

Энэ удаагийн айлчлал нь манай улсын ерөнхийлөгчийн хувьд БНФУ-д хийж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэж буй юм. 

Тиймээс ч хоёр талаас энэ удаагийн айлчлалд маш өндөр ач холбогдол өгч буй юм.

Манай улсын хувьд уг айлчлалаар БНФУ-тай гурав дахь хөршийн бодлогоо бэхжүүлэх, онцгой эрхт түншлэлийг бататгах, хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэх чухал бичиг баримтад гарын үсэг зурна. Энэ хүрээнд хоёр улсын гадаад харилцааны сайд нар 2023-2028 онд хамтын ажиллагааны санамж бичиг /56 заалт бүхий/-т гарын үсэг зурна.
Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, гарын үсэг зурсны дараа хэвлэлийн хурал хийнэ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн салбарын 200 гаруй төлөөлөгчид /ХАА, дэд бүтэц, банк санхүүгийн чиглэл/ эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулна. Мөн Монгол Улсын норин хуурын чуулга францын Хааны дуурийн театрт тоглолт хийх юм байна.

Монгол Улсын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хөтөлбөрт багтсан онцлох нэгэн үйл явдал бол “Чингис хааны монголчууд дэлхийг нээсэн” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийнэ.Тус үзэсгэлэнд 555 үзмэр дэлгэхээс 400 орчмыг нь Монголоос үлдсэн нь Франц улсаас бүрдүүлсэн үзмэрүүд багтах юм байна.
Франц улсад хийж буй Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын мэдээллийг Зөв.мн сайт цаг алдалгүй хүргэх болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.14
    2023/10/11

    Amjilt husie uranii atomiin Tsahilgaanii stanztai boloh um bol untaagui bas hugjil usrengui yavna daaaa

    Хариулах