Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдөр /2023.10.12/ хэлэлцэж, Х.Нямбаатарыг НИТХ-ын санал хураалтаар 78,57 хувь нь дэмжсэн тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцэв. Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр гаргасан байна. Ийнхүү түүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөхийг гишүүдийн 60.5 хувь нь дэмжжээ.
Одоо түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын даргаар батламжлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.96
Урагын төр
Хариулах